Танилцуулга

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА

 

 

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

 

Барилгад ашиглаж буй барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүний физик механик шинж чанарыг тодорхойлох шинжилгээг батлагдсан арга, аргачлалын дагуу чанарын өндөр түвшинд хийж, хэрэглэгчдийг үнэн зөв сорилтын үр дүнгээр хангахад оршино.      

           

ҮЙЛ АЖИЛЛАГАА

           

            Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, МУЗГ-ын 2012 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”, МУЗГ-ын 2014 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын материалын чанарт тавих лабораторийн хяналтыг өргөжүүлэх хөтөлбөр”, МУЗГ-ын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдэд 21 аймагт барилгын материалын сорилт, шинжилгээний лаборатори байгуулах талаар тусгагдсанаар тус лаборатори нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дэргэд байгуулагдан 2014 оны 10 дугаар сараас эхлэн лабораторийн эрхлэгч, шинжээч гэсэн 2 орон тоотойгоор үйл ажиллагааг эхлүүлсэн.

            Лаборатори нь аймгийн хэмжээнд хэрэгжиж буй барилгын ажлын материал, түүхий эд, бүтээгдэхүүний чанарт тавих лабораторийн хяналтыг хэрэгжүүлэн барилгын чанар, аюулгүй байдлыг хангах, улмаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд тавих хяналт шалгалтын ажлын үр дүнг бие даасан, хараат бус сорилт шинжилгээний дүнгээр ханган ажиллаж байна.

Лаборатори нь бетон болон дүүргэгч материал, керамик эдлэхүүний чиглэлээр нийт 8 нэр төрлийн бүтээгдэхүүнд батлагдсан арга аргачлалыг ашиглан сорилт шинжилгээг гүйцэтгэдэг.       

 

Тус лаборатори нь “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2007” стандартын шаардлагыг хангаж Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн А/17 дугаар тушаалаар 2 жилийн хугацаатай итгэмжлэгдсэн.

 

Ажлын байрны хувьд лабораторийн зориулалтын барилгад үйл ажиллагааг явуулдаг ба 2014 оны 10-р сард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан. Сорилт шинжилгээ гүйцэтгэх 2 өрөө, дээж хадгалах 1 өрөө, лабораторийн эрхлэгч, шинжээчийн 1 өрөө нийт 4 өрөөнд үйл ажиллагааг явуулж байна.

 

Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын материал, сорилт, шинжилгээний лаборатори болон Барилга, Архитектур корпорацид гадаад хяналтыг хийлгүүлэн лаборатори хоорондын харьцуулалтыг зохион байгуулж ажилладаг.

Лабораторийн өрөө

javascript:void(0)

 

 

 

 

 

 

 

 

 

 

ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХАМРАХ ХҮРЭЭ:

Тус лаборатори нь орчин үеийн дэвшилтэт багаж, тоног төхөөрөмжөөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын дагуу Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод заагдсан дараах барилгын материал, хийц бүтээц, эдлэхүүнд сорилт шинжилгээг стандартын дагуу гүйцэтгэж байна. Үүнд:

  1. Ердийн тоосго, гулдмай
  2. Өнгөлгөөний тоосго
  3. Барилгын ажилд хэрэглэх элс
  4. Барилгын ажилд хэрэглэх хайрга, дайрга
  5. Бетон
  6. Ханын хүнд ба хөнгөн дүүргэгчтэй бетон гулдмай
  7. Зам, талбайн хучилтын бетон хавтан
  8. Хөөсөн полистрол бүтээгдэхүүн

 

Тус лаборатори нь аймгийн нутаг дэвсгэрт төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилга угсралт, их засварын ажилд ашиглагдаж буй гол нэр төрлийн барилгын материалыг  шинжилгээнд бүрэн хамруулан ажиллаж байна.

 

Төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар орон нутагт барьж буй олон нийтийн зориулалттай барилга байгууламжийн ажилд лабораторийн хяналтыг хэрэгжүүлснээр газар дээр нь шалгаж, чанарын шаардлага хангахгүй барилгын материал, түүхий эдийг хэрэглүүлэхгүй байх, чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлсны үндсэн дээр хэрэглүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах, гүйцэтгэгч компани, барилгын материал нийлүүлэгчдэд тавих шаардлагыг нэмэгдүүлэх зэрэг үр дүнд хүрсэн.

 

Лавлах утас:70523978

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР