АЭЗ-АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ
АВАХ
АД БҮРДҮҮЛСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ  БИЧИГ, БАРИМТЫН ЖАГСААЛТ

 

 

 

Бүрдүүлсэн байх бичиг, баримт (I болон II ангиллын барилга)

1.

Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл буюу Захиалагчийн албан хүсэлт

2.

Барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон)

3.

Магадлал хийгдсэн тухайн барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт, архитектур төлөвлөлтийн даалгавар

4.

Барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх инженер техникийн ажилтныг томилсон шийдвэр, мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар

5.

Захиалагч (хөрөнгө оруулагч)-ийн техникийн хяналт гүйцэтгэх болон зохиогчийн хяналт хийх гэрээ

6.

Барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ

7.

Барилга угсралтын ажлын талбайн инженерийг томилсон шийдвэр, мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар

8.

Барилгын талбайн зохион байгуулалтын зураг болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны ажил гүйцэтгэх төслийн бичиг, баримт

9.

Газрын захирамж, кадастрын зураг

10.

Зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

11.

Барилга, байгууламжийн техникийн нөхцлүүд

12.

Байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан

13.

Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээ

14.

Барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө

   Дээрх бичиг, баримтаас гадна зөвшөөрөл олгогч нь захиалагч (хөрөнгө      оруулагч)-аас  дор дурдсан нэмэгдэл материалыг авч болно:

15.

Барилга байгууламжийн угсралтын ажил нь удаан хугацаагаар зогссон болон хуучин барилгад шинэчлэлт хийх үед салбарын мэргэжлийн хяналтын байгууллага болон зөвлөх үйлчилгээ эрхлэгчийн гаргасан дүгнэлт

 

 

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

ЛАВЛАХ УТАС:70523968

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР