Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол

2019-03-25

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2018 оны 9/10 тоот тогтоолоор " Иргэнд 2019 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ"-г баталсан байна. Үүнд:

1. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр 1218 иргэнд 128,77 га газрыг;

2. Улсын чанартай авто замын дагуу 540 иргэнд 37,8 га газрыг;

3. 58 иргэнд эзэмшиж буй хашааны 3,49 га газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд бүрдүүлэх материалын жагсаалтад заасан баримт бичгийг цуглуулж холбогдох сумын газрын даамалд газар өмчилж авах тухай хүсэлтээ гаргана уу.

 

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР