САЙДЫН ТУШААЛ

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр                                                                       Дугаар 183                                                                                                       Улаанбаатар хот

 

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

 

“Барилгын тухай" Монгол Улсын хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Агуулахын барилгын зураг төсөл боловсруулах ажилд мөрдөх "Агуулахын барилга" /БНбД 31-19-10/ барилгын норм ба дүрмийг "Агуулахын барилга" /БНбД 31-19-10/-ыг хавсралтаар баталж 2010 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн сайдын 1998 оны 23 дугаар тушаалаар агуулахын барилгын зураг төсөл боловсруулах ажилд мөрдөж байсан барилгын норм ба дүрэм "Складские здания" /СНиП 2.11.01 -85*/-ийг цаашид мөрдөхгүй болсонд тооцсугай.

З.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ш.Батсүх/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-т даалгасугай.

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР