Барилга, хот байгуулалт

Манай цахим хуудсаар зочилж буй эрхэм Таны энэ өдрийн амар амгаланг эрье.
 

           Энэхүү цахим хуудсаар дамжуулан та бүхэн Монгол Улсын их бүтээн байгуулалтын толь болсон барилгын байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл болон барилгын салбарт өрнөж буй үйл явдлын талаар бодит, дэлгэрэнгүй мэдээлэл авч, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм.

Одоогоос 90 жилийн тэртээ манай улсад орчин үеийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, шинжлэх ухаан хөгжиж, ард иргэд маань сэргэн мандаж ирсэн түүхтэй. Энэхүү түүхт замнал, улс орны шинэ өнгө төрхийг шинэчлэн өөрчлөх үйлсэд манай барилгачдын оруулсан хувь нэмэр их.

Манай байгууллага нь, нийтийн аж ахуйн талаар төрөөс явуулж буй бодлогын хэрэгжилтийг хангах, УИХ, Засгийн газраас баталсан улсын төсөв, бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээнд техникийн хяналтад тавих, магадлал хийх ажлыг зохион байгуулах, шаардлагатай судалгаа мэдээллээр Барилга, хот байгуулалтын яамыг хангах зорилго бүхий Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.

Бид Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах хяналт тавих, барилгын норм, дүрэм, барилгын төсвийн жишиг үнэлгээ, үнийн индекс, стандарт боловсруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгогчийг төлөөлөн оролцох, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох, инженер техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх, салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах, Барилгын материалын, хийц, бүтээц, эзлэхүүний шинж чанарыг тодорхойлох лабораторийн шинжилгээ явуулах зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.

Бид бүхэн ахмад үеийнхний баялаг туршлагыг бүтээлчээр өвлөн баяжуулж, өндөр хүчин чадалтай барилгын материалын үйлдвэрлэл байгуулах, угсралтын ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах ажлыг шинжлэх ухаан, технологид уялдуулан хөгжүүлж их бүтээн байгуулалтыг хошуучлан ажиллаж байна. Нийслэл болон төв суурин газруудад барилга, орон сууц нэмэгдэхийн хэрээр улс орны нүүр царай, өнгө үзэмж сайжирч, бүтээн байгуулалт-их барилгын түүх зузаарч байдаг билээ.

Тиймээс манай цахим хуудсаар зочилж байгууллагын болон бусад мэдээллийн талаарх дэлгэрэнгүйг олж мэдэхээр түр саатсан эрхэм таньд баярлалаа.

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР