Газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд урьж байна.
Газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд урьж байна.
Даланжаргалан сумын Засаг даргын 2019 оны а/63 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн дахин дуудлага худалдаа 2019 оны 04-р сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 15 цаг 00 минут 00 секундэд хүртэл цахим хэлбэрээр явагдана.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн "Газрын цахим бирж" www.mle.mn .веб сайтаад бүртгүүлнэ.
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / www.mle.mn энэ хаягаар орж бүртгүүлнэ./
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000961 тоот дансанд тушаана
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн сан банк 100060000941 тоот дансанд тушаана.
Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болно.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mnгэсэн сайт, 70523988 утсаар болон Даланжаргалан сумын ЗДТГазар болон аймгийн ГХБХБГазраас ирж лавлана уу.