САЙНШАНД СУМЫН 3 ДУГААР БАГТ "ИРГЭДЭД ОЙР- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-05-08

САЙНШАНД СУМЫН 3 ДУГААР БАГТ "ИРГЭДЭД ОЙР- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайншанд сумын ЗДТГ-аас баг тус бүрт "Иргэдэд ойр-Төрийн үйлчилгээ" аяныг зохион байгуулах ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр сумын 3-р багийн Тогоотын байрны тоглоомын талбайд ЭМНДХэлтэс, ХХҮГазар, УБХэлтэс, ГХБХБГазар, ГБХЗХГазар, Дорноговь аймаг дахь ШТГазар, "Мишээлт мана" ӨЭМТ, Гүүдсек ҮЦК-тай хамтран аяны арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан нэг цэгээс хүргэж ажиллалаа. Мөн үеэр Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч С.Одбаяр, сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр болон сумын ИТХ-ын төлөөлөгч нар иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлын шийдлийн талаар ярилцлаа.
Сумын 3-р багт Иргэдийн хөгжлийн төв, Мандах наран орон сууцны хороолол, 11-р цэцэрлэгийн гадна талбайн авто зогсоол байгуулах ажил хийгдэж байгаа бөгөөд мөн авто зам дагуу гэрэлтүүлэг суурилуулах, ус түгээх байранд ухаалаг худгийн систем суурилуулах, 3D кино театр байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлууд 2019 онд хийгдэх юм.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР