САЙНШАНДЧУУД 2019 ОНД 1000 ХҮНИЙ СУУДАЛТАЙ "СОЁЛ СПОРТЫН ОРДОН"-ТОЙ БОЛНО

2019-05-26

САЙНШАНДЧУУД 2019 ОНД 1000 ХҮНИЙ СУУДАЛТАЙ "СОЁЛ СПОРТЫН ОРДОН"-ТОЙ БОЛНО

Аймгийн Засаг даргын Хѳгжлийн тѳлѳѳ хамтдаа /2016-2020/ үйл ажиллагааны хѳтѳлбѳрт эрүүл, аюулгүй ээлтэй орчинд суралцах, амьдрах стандартын шаардлага хангасан нийгмийг үйлчилгээг бий болгох зорилтын хүрээнд Сайншанд сумын 2-р багт улсын тѳсвийн хѳрѳнгѳ оруулалтаар 1000 хүний суудалтай Спорт цогцолборыг 2019 ондоо багтаан ашиглалтад оруулахаар ѳнѳѳдѳр буюу 2019 оны 05 дугаар сарын 17-ны ѳдѳр шав тавих ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус ажлын гүйцэтгэгчээр "Болор аграмба" ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.

Цогцолбор нь стандартын спорт заал, бѳх, бокс, гимнастик, аорэбек, шатар, даам, теннис зэрэг олон тѳрлийн дугуйлан секц хичээллэх танхимууд болон үйлчилгээ оффисын хэсгээс бүрдэх бѳгѳѳд ашиглалтад орсноор иргэд стандарт хангасан ая тухтай орчинд биеийн тамираар хичээллэх болон аймаг, улсын болон ОУ-ын тэмцээн уралдаан зохион байгуулагдах боломжтой болох юм.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР