САЙНШАНД СУМЫН 1 ДҮГЭЭР БАГТ 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАНА

2019-09-18

Аймгийн ЗДТГ болон Монгол дахь Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд тус улсаас Сайншанд суманд 100 ортой хүүхдийн цэцэрлэг байгуулагдахаар боллоо.
Тус цэцэрлэгийг сумын 1 дүгээр багийн Данзанваанчиг-17, Аюушийн 5, 6-р хэсэгт байгуулахаар болж, барилга угсралтын ажлын нээлтийн арга хэмжээ өнөөдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр боллоо. Ажлын гүйцэтгэгчээр "АТТА ЧР" ХХК ажиллаж, 2020 оны 06 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР