ДАЛАНЖАРГАЛАН СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
2020-07-03
Даланжаргалан сумын Засаг даргын 2020 оны А/129 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн дахин дуудлага худалдаа 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газарт танхимын хэлбэрээр явагдана.
хэлбэрээр явагдана.
Анхны үнэ:3,000,000 ₮
Явагдах хэлбэр:Танхимаар
Газрын хэмжээ:5000 м2
Газар ашиглалтын хэлбэр:Эзэмших
Оролцогч бүртгэх хугацаа
2020-07-07 09:00:00 / 2020-07-16 15:00:00
Үнийн санал авах хугацаа
2020-07-17 10:00:00 / 2020-07-17 17:00:00
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / www.mle.mn энэ хаягаар орж бүртгүүлнэ./
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
3. Дэнчин төлсөн баримт / дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү байх ба төрийн сан банкны 100060000961 тоот дансанд байршуулна.
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн банк 100061000941 тоот дансанд тушаана.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт, 99489092 утсаар болон Даланжаргалан сумын ЗДТГазраас ирж лавлана уу.
Санал асуулга