Сайншанд суманд газрын дахин дуудлага худалдаа зохион байгуулагдана.

2018-06-15

Аймгийн Засаг даргын 2018 оны А/495 тоот захирамжийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийн дахин дуудлага худалдааг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагт аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын байранд нээлттэй явуулна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг өнөөдрөөс буюу 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 минутаас эхлэн – 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 14:30 минут хүртэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын байранд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана. Дэлгэрэнгүй мэдээллийг 99825191, 70523988 утсаар болон Газрын цахим биржийн www.mle.mn гэсэн сайтаар лавлана уу.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР