Сайншанд суманд газрын дуудлага худалдаа зохион байгуулагдана.

2018-06-20

Сайншанд сумын Засаг даргын 2018 оны А/202 тоот захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагт  Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 15 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2018 оны 07-р сарын 17-ны өдрийн 09:00 минутаас эхлэн – 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14:30 минут хүртэл Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын Нэг цонхны үйлчилгээний байранд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана. Дэлгэрэнгүй мэдээллийг 86038393, 70523737 утсаар болон Газрын цахим биржийн www.mle.mn сайтаас лавлана уу.
 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР