ДАЛАНЖАРГАЛАН СУМАНД 2018.07.26-НД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2018-06-26

Даланжаргалан сумын Засаг даргын 2018 оны а/78 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмших эрхийн дуудлага худалдааг 2018 оны 07-р сарын 26 -ны өдөр Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын байранд 11  цагт нээлттэй явагдана.

Газрын байршил

Газрын зориулалт

газрын хэмжээ /га/

Дуудлага худалдааны анхны үнэ /мян.төг/

Дэнчин /мян.төг/

2018.07.26

1

Элдэв багийн нутаг дэвсгэрт Элдэвийн уурхайн урд

Баяжуулах үйлдвэр

7

33600.0

3360.0

2

25-р зөрлөгийн төмөр замын баруун талд

Үйлдвэрлэл

5.8505

28082.4

2808.24

3

5-р багийн нутаг дэвсгэрт ГААС ХХК-ны талбайн урд талд

Үйлдвэрлэл

2.5776

12372.48

1237.248

4

Өнгөт багийн нутаг дэвсгэрт Далантүрүү амралтын баруун урд талд

Цэвэр ус, ундаа жүүсний цех

2.4877

11940.96

1194.096

5

Цомог багийн нутаг дэвсгэр Их жаргалан трейд дэлгүүрийн баруун талд

Дугуй засвар

0.05

240.0

24.0

 

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай  нь дээрх  журам  болон  Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / Газрын даамлаас авна/
  2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Дэнчин төлсөн баримт; / Дэнчингийн 10%-г Төрийн сан банкны 100060000961 тоот До. Өмч хувьчлалын орлого дансанд  тушаана/
  4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
  6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг

Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болно.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 88960319 утсаар болон www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайтаас лавлана уу.

 

Санал асуулга

Сайн байна уу. Манай сайт таалагдаж байна уу.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР