АЙРАГ СУМАНД 2018.10.17-НД ГАЗРЫН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2018-09-17
Айраг сумын Засаг даргын 2018 оны А/103 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 09:00:00-15:00:00 цагийн хооронд цахим хэлбэрээр явагдана.
Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалуудыг бүрдүүлж, https://www.mle.mn гэсэн цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Батлагдсан маягт-ын дагуу/
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт / Дэнчин дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба дэнчинг аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хувьчлалын орлогын Төрийн сан банкны 100060000961 тоот дансанд байршуулна/ Жич: Дуудлага худалдааны дугаар, Оролцогч нэр, регистрийн дугаараа зөв бичнэ.
Бүртгэлийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө буюу 2018 оны 10-р сарын 17-ны 08:30 минутанд хаана. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 95060719, 70523988 дугаарын утсаар лавлана уу.
Санал асуулга

Сайн байна уу. Манай сайт таалагдаж байна уу.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР