ГЭРЭЭ ДҮГНҮҮЛЭЭГҮЙ ГАЗАР ЭЗЭМШИГЧ, АШИГЛАГЧДАД ХАРИУЦЛАГА ТООЦНО.

2018-09-24

Газрын тухай хуулийн 34.8, газар эзэмших, ашиглах гэрээнд заасны дагуу гэрээг талууд жил бүр дүгнэхээр заасан, мөн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 06-р сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээг, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон тул гэрээний биелэлтийг дүгнэх ажлыг 2018 оны 11-р сарыг дуустал зохион байгуулна.
Газар эзэмшигч, ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь дараах баримтыг бүрдүүлэн холбогдох сумын газрын даамал болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан гэрээгээ дүгнүүлнэ үү. Үүнд:
1. Газар эзэмших, ашиглах гэрчилгээний хуулбар
2. Газар эзэмших, ашиглах гэрээний эх хувь
3. Газрын төлсөн баримт /
4. Газар дээрээ үйл ажиллагаа явуулж буй болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буй байдлын нотлох баримт /фото зураг/ зэрэг болно.

Заасан хугацаанд гэрээгээ дүгнүүлээгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авахыг анхааруулж байна

Санал асуулга

Сайн байна уу. Манай сайт таалагдаж байна уу.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР