САЙНШАНД СУМАНД ГАЗРЫН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2019-01-24

Аймгийн Засаг даргын 2019 оны А/72 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа  2019 оны 02-р сарын 27-ны өдөр  09:00:00-15:00:00 цагийн хооронд цахим хэлбэрээр явагдана. 

Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалуудыг бүрдүүлж, https://www.mle.mn гэсэн цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана. Үүнд:

1.            Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Батлагдсан  маягт-ын дагуу/

2.            Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.            Дэнчин төлсөн баримт / Дэнчин дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба дэнчинг До.өмч хувьчлалын орлогын Төрийн сан банкны 100060000961 тоот дансанд байршуулна/

Жич: Дуудлага худалдааны дугаар, Оролцогч нэр, регистрийн дугаараа зөв бичнэ.

4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг төлсөн баримт / Төрийн банк 281500318051 тоот дансанд тушаана./

 

Бүртгэлийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө буюу 2019 оны 02-р сарын  27-ны 08:30 минутанд хаана.

 

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 70523988, 99825191  дугаарын утсаар лавлана уу.

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР