ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДАА /ДАЛАНЖАРГАЛАН/

2015-10-30

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд урьж байна.

Даланжаргалан сумын Засаг даргын 2015 оны а/129 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа Даланжаргалан сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 2015 оны 11-р сарын  20-ны өдрийн 10.00 цагт нээлттэй явагдана.

Газрын байршил

Зориулалт

Талбайн хэмжээ / га/

Дуудлага худалдааны анхны үнэ / мян. төг/

2015.11.20

1

Даланжаргалан сумын 5-р багийн нутаг дэвсгэр Майхан овоо гудамжны урд хэсэгт

Үйлдвэрлэл, үйлчилгээ

0.2

128.0

2

Даланжаргалан сумын 5-р багийн нутаг дэвсгэр Майхан овоо гудамжны 2-15 тоот

Авто гарааш, агуулах

0.008

5.120

3

Даланжаргалан сумын 4-р багийн нутаг дэвсгэр Их жаргалан гудамжинд

Худалдаа, үйлчилгээ

0.1333

85.312

4

Даланжаргалан сумын 4-р багийн нутаг дэвсгэр багийн төвөөс урагш төмөр замын урд талд

Гахайн ферм

0.35

224.0

5

Даланжаргалан сумын 1-р багийн нутаг дэвсгэр мянганы замын дагуу Говьсүмбэр аймагтай хиллэх хийлийн цэсээс дотогш 500 метрт

Худалдаа үйлчилгээ

0.5

320.0

 

Дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2015 оны 11-р сарын 17-ны өдрөөс эхлэн Даланжаргалан сумын Засаг даргын тамгын газрын Газрын даамлын өрөөнд битүүмжилсэн хайрцагаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг 2015 оны 11-р сарын 20-ны өдрийн 09:30 минутад хаана. Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1.   Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / Даланжаргалан сумын газрын даамлаас авна./

2.   Төлбөрийн чадварын тухай банкны тодорхойлолт

3.  Иргэний үнэмлэхний болон аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4. Дэнчин төлсөн баримт /Дэнчин дуудлага худалдааны доод үнийн 10 хувьтай тэнцүү байх ба дэнчингийн мөнгийг газрын даамалд бэлнээр тушаана /

5. Оролцогчийн хураамж  / иргэн- 5000 төгрөг, ААН-10000 төгрөг/ Төрийн сан банкны 060029002 тоот дансанд тушаах

6. Улсын тэмдэгтийн хураамж / иргэн, ААН - 12500 төгрөг /Төрийн сан банкны 060300995 тоот дансанд тушаах

7. Аж ахуйн нэгж, байгууллага оролцох бол дуудлага худалдаанд оролцох ажилтныг томилсон байгууллагын даргын тушаал, шийдвэр, иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргах

Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болох ба ажиглагчийн хураамж 1000 төгрөг

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 88961226 утсаар болон Даланжаргалан сумын газрын даамлаас лавлана уу.

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР