АЙРАГ СУМАНД ГАЗРЫН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2020-03-26

Айраг сумын Засаг даргын 2020 оны А/75 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг цахим хэлбэрээр 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн  09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 15 цаг 00 минут 00 секундэд  хүртэл  цахим  хэлбэрээр явагдана.

Байршил

Хэмжээ /га/

Газрын зориулалт

Дуудлага худалдааны анхны үнэ  /төгрөг/

 

Дэнчингийн хэмжээ /төгрөг/

1

4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Аараг-2 205

0.0049

Худалдаа үйлчилгээний газрын өргөтгөл

29 400

2 940

2

4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Аараг-2 204

0.0041

Худалдаа үйлчилгээ

24 600

2 460

3

4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Замчин 22 дугаар байрны зүүн талд

0.0024

Авто гарааш

14 400

1 440

4

4 дүгээр баг Таван харын овоон дээр

1

Мал эмнэлэгийн үйлчилгээ

6 000 000

600 000

Нийт

1.0114

 

6 068 400

 


Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулна.
Газар эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн  цахим хэлбэрээр www.mle.mn  хаягаар хүлээн авна.
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 1, 2 дугаар хавсралт маягт/-ын дагуу үнэн зөв гаргах.
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт / Дэнчин дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба дэнчинг аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хувьчлалын орлогын Төрийн сан банкны 100060000961 тоот дансанд байршуулна/
Жич: Оролцогч нэр, регистрийн дугаараа зөв бичнэ үү.
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон     нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг төлсөн байна. /иргэн, ААН-12500 төгрөгийгТөрийн сан банкны 100060100941 тоот дансанд тушаана/
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 95060719 дугаар утсаар лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР