ДУУДЛАГА ХУДАЛДАА

2020 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭ, ТАЙЛАН

 

Сумдын газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсан худалдаа бүх төрлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, орон сууцны зориулалтаар 126 нэгж талбарт 211 удаагийн газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг аймаг, сумын Засаг даргын шийдвэрээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулан ажиллаж, үүнээс аймаг орон нутгийн төсөвт 2 981 539.77 мянган төгрөг оруулсан байна.

Орлогыг төрөл тус бүрээр задалбал:

2020 онд аймгийн хэмжээнд 211 удаагийн газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зарласнаас 97 дуудлага худалдаа зохион байгуулагдаж,  306.88 га газрыг  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлсэн. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад газрын дуудлага худалдаа зохион байгуулсан тоо 36.1 хувиар өссөн бол  эзэмшүүлсэн газрын хэмжээ 231.99 га-гаар, орон нутгийн төсөвт оруулсан орлого 22.1 хувиар буурсан байна.

2020 онд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулсан байдал

Сум

Дуудлага худалдаа явуулсан тоо

Эзэмшүүлсэн газрын хэмжээ /га/

 Төсөвт орсон орлого /мян.төг/

2019 он

2020 он

2019 он

2020 он

2019 он

 2020 он

1

Айраг 

9

12

12

1.5396

17,241.00

              11,287.60

2

 Алтанширээ

9

5

180

0.0164

646,000.00

                   298.40

3

 Даланжаргалан 

16

43

6.2

11.63

39,386.48

              17,441.48

4

 Дэлгэрэх 

 

1

 

1.541

 

                1,949.20

5

 Замын-Үүд

34

27

317.49

17.9574

2,843,194.00

            646,004.00

6

 Иххэт 

7

8

1.16

0.272

4,021.00

                5,122.00

7

 Мандах 

1

3

 

10.4596

 

              72,819.36

8

 Өргөн 

8

6

12.91

1.51

43,947.00

              10,082.05

9

 Сайншанд 

52

35

8

18.9182

223,240.50

            338,252.08

10

 Сайхандулаан

2

1

 

0.004

 

                     74.00

11

 Улаанбадрах

12

1

0.1

 

 

 

12

 Хатанбулаг

1

61

0.01

242.927

832.60

         1,877,272.00

13

 Хөвсгөл 

 

2

 

0.0446

1,500.00

                   467.60

14

 Эрдэнэ

4

6

1

0.07

8,174.00

                   470.00

 

 Нийт

155

211

538.87

306.8898

3827536.58

         2,981,539.77

 

 

 

 

 

 

Дуудлага худалдаанаас орсон орлогыг задалбал:

2020 онд Айраг, Даланжаргалан, Замын-Үүд,  Сайншанд, Хатанбулаг сумд хамгийн олон буюу 12-аас дээш газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулсан байна.

2020 онд 211 дуудлага худалдаа зохион байгуулснаас 114 удаагийн буюу 54 хувь нь хүчингүй болсон ба үүнээс 107 удаагийн буюу 93.8 хувь нь оролцогчгүй шалтгаанаар, 7 удаагийн буюу 6.2 хувь нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр цуцлагдсан  гэсэн шалтгаанаас тус тус хүчингүй болсон.

Харин 14 удаагийн буюу нийт зохион байгуулагдсан дуудлага худалдааны 6.6 хувь нь дуудлага худалдааны үнийг заасан хугацаанд төлөөгүйн улмаас хүчингүй болсон байна.

Дуудлага худалдаанд оролцогчийн эзлэх хувь

         

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР