ЗАМЫН-ҮҮД СУМАНД ГАЗРЫН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА 2023.06.08-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2023-05-02
Замын-Үүд сумын Засаг даргын 2023 оны А/113 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2023 оны 06-р сарын 08-нд зохион байгуулагдана.

Төлөвлөлтийн нэгж талбар

Газрын байршил

Зориулалт

Талбай /га/

Дуудлага худалдааны анхны үнэ /төг/

Дэнчин

Газар эзэмших хугацаа

1.

3026870

3 баг, 48 га төлөвлөлт, 640 хүүхдийн сургуулийн урд талд, авто замын урд талд

Худалдаа үйлчилгээ

0.2

4 800 000

480 000

15 жил

2.

3006995

3 баг, “Вагнер-Ази”ХХК-н урд талын уулзвараас логистикийн гүүр хүртэл авто замын хойд талд

Авто тээврийн хэрэгслийн зогсоолын талбай

2

48 000 000

4 800 000

15 жил

3.

3007158

3 баг 400 га ложистикийн зүүн талд

Агуулах

10

240 000 000

24 000 000

15 жил

 
Цахим дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг  www.mle.mn  сайтаар  дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногын өмнөөс хүлээн авч эхлэн  дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг хүртэл бүртгэнэ. 
 Цахим дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / газрын даамлаас авна /
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060029002 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До. ГХБХБГазар орлого”
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-itax.mta.mn-ээр орж Дорноговь, Замын-Үүд сумыг сонгон төлбөрийн даалгавар үүсгэж төлнө.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn гэсэн сайт, 91020011 утсаар лавлана уу.
Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР