ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ-ХАТАНБУЛАГ

2023-10-27

Хатанбулаг сумын Засаг даргын 2023 оны А/187 дугаар захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг 2023 оны 12-р сарын 28-ны өдөр зохион байгуулна. 

Д/д

Газрын байршил

Төлөвлөлтийн нэгж талбарын дугаар

Зориулалт

Талбайн хэмжээ

/м2/

Газрын үнэ /төг/

1

Агаруут баг, Ханги боомтын ойролцоо

3604741

Авто тээврийн хэрэгслийн зогсоолын талбай

500000

900,000,000

2

Агаруут баг, Ханги боомтын ойролцоо

3604745

Тэсрэх дэлбэрэх бодисын агуулах

150007

 270,012,6002

3

Ханги боомтын суурьшлын бүсэд

3604743

Ачиж буулгах талбай, терминал

71333

128,399,400

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төсөл сонгон шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд:

  1. Төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх;
  2. Барилга, хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагад нийцсэн эсэх;
  3. Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх;
  4. Төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй эсэх;
  5. Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ;
  6. Орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх;
  7. Улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ;
  8. Тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх.
  9. Төслийн болзолыг ойролцоо буюу адил хангасан нөхцөлд тухайн газарт явуулах үйл ажиллагаа, түүний байгаль орчинд сөрөг нөлөөлөх байдлыг харгалзах
  10. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх

Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага:

  • Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх;
  • Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байх;
  • Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх;
  • Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх;
  •  Холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх. /Гаалийн хяналтын талбай, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх/

Шалгаруулалтанд оролцогчдыг бүртгэх болон төслийг ирүүлэх эцсийн хугацаа:

2023 оны 12 сарын 25-ний өдрөөс 2023 оны 12-р сарын 27-ны  17:00 цаг хүртэл

Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар:

.Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Утас: 70523988

Газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn гэсэн сайт, 70523988 /ажлын цагаар/ утсаар лавлана уу

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР