Газар зүйн нэрийн тодруулалтын ажлын үр дүнг сумдын “Газар зүйн нэрийн салбар зөвлөл”-д танилцуулж байна.

2023-11-17

  Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй “Сумдад газар зүйн нэрийн тодруулалт хийх ажил”-ын гүйцэтгэгчээр мэргэжлийн байгууллага болох “Тэгшхэм групп” ХХК шалгарсан ба уг ажлын үр дүнг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтарч Мандах, Хөвсгөл, Сайншанд сумдын “Газар зүйн нэрийн салбар зөвлөл”-ийн гишүүдэд ажлын явц, танилцуулга мэдээллийг хийлээ.

  Дээрх ажлаар газар зүйн нэрийн суурин судалгааны ажил, хээрийн хэмжилт тодруулалт, материал боловсруулалт, газар зүйн нэрүүдийг солбицолжуулах, газар зүйн нэрийн мэдээллийн сан үүсгэх, сумын газар зүйн нэрийн зураг зохиох зэрэг ажлуудыг хийж дуусгасан ба ажлын үр дүнг аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж хэлэлцүүлэн саналыг авахаар төлөвлөн ажиллаж байна.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР