БЭЛЧЭЭРИЙН МОНИТОРИНГ 2024

2024-09-18

Аймгийн Засаг даргын 2024 оны А/587 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж,  14 сумын 8915222га бэлчээрийн газрын 228 цэгт мониторингийн хээрийн судалгааны ажлыг 2024 оны 08-р сарын 10-15-ны өдрүүдэд гүйцэтгэж, ургамлын ургац, өвөлжилтийн бэлчээрийн даацыг тодорхойллоо. Дорноговь аймгийн 2024 оны өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг тооцоолохдоо бэлчээрлэх хугацааг дунджаар 150 хоногоор тооцсон болно.
Бэлчээрийн фото мониторингийн ажлын үр дүнгээр Замын-Үүд, Сайншанд, Хатанбулаг сумдад бэлчээрийн даац нэг дахин хэтэрсэн, Дэлгэрэх, Иххэт, Өргөн, Сайхандулаан, Эрдэнэ сумдад бэлчээрийн даац бага зэрэг 0.5 хувиар хэтэрсэн, Айраг, Алтанширээ, Хөвсгөл сумдад бэлчээрийн даац хэвийн буюу тохиромжтой, Даланжаргалан, Мандах, Улаанбадрах  сумдад бэлчээрийн нөөц даацтай  гэж тооцоологдлоо.
Тус аймгийн хэмжээнд 2023 оны жилийн эцсээр хонин толгойд шилжүүлснээр 3987430 толгой мал бэлчээрлэж байгаа бөгөөд бэлчээрийн фото мониторингийн судалгааны үр дүнгээс харахад тус аймгийн өвөл, хаврын улирлын боломжит бэлчээрийн даац нь 5761559 хонин толгой мал бэлчээрлэх боломжтой гэж тооцоологдож аймгийн хэмжээнд бэлчээрийн даац 1,7 сая хонин толгой буюу одоо байгаа малын тооноос 0.4 дахин илүү мал нэмж бэлчээрлэх боломжтой байна.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР