САЙНШАНД СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ТАНХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
2024-09-17
Сайншанд сумын Засаг даргын 2024 оны А/278 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх дуудлага худалдаа 2024 оны 10-р сарын 18-ны өдөр танхимаар зохион байгуулагдана. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн битүүмжилсэн хайрцагаар Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын байранд хүлээн авна. Дуудлага худалдааны бүртгэл дуудлага худалдаа явагдах өдрийн 09 цаг 30 минутад хаагдана.
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Маягтаар/
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү байх ба төрийн сан банкны 100060000967 “До.газрын дуудлага худалдааны орлого” тоот дансанд байршуулна.
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. Иргэн, ААН-12500 төгрөгийг цахим төлбөрийн системийн www.itax.mta.mn хаягаар нэвтэрч төлбөрийн даалгавар үүсгэж тушаана.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт 70523988, 88103001 утсаар Сайншанд сумын газрын даамал болон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирж лавлана уу.
Санал асуулга