ХӨВСГӨЛ СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Хөвсгөл сумын Засаг даргын 2024 оны А/83 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2024 оны 10-р сарын 31-нд зохион байгуулагдана.
Цахим дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг www.mle.mn сайтаар дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногын өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг хүртэл бүртгэнэ.
Цахим дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / газрын даамлаас авна /
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До.Газрын дуудлага худалдааны орлого”
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг- itax.mta.mn-ээр нэхэмжлэх үүсгэж төлнө
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn гэсэн сайт, 70523988 /ажлын цагаар/ утсаар лавлана уу