ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-05-29

Тус газраас төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, иргэн хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй  үзүүлэх, нэгдсэн ойлголтод хүрэх хамтарсан уулзалтыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй  хамтран зохион байгуулан ажиллалаа. 

Уулзалтын хүрээнд Үл хөдлөх эд хөрөнгөд гэрчилгээ олгох, Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөн, Хаягийн асуудал зэргээр харилцан санал солилцож дараах арга хэмжээг хэрэгжүүлж хамтран ажиллахаар тохиролцлоо. 

 -Аймгийн хэмжээнд иргэнд олгосон газар өмчлөлтэй холбоотой эцсийн өмчлөгчийн мэдээллийн зөрчлийг арилгах, газрын мэдээллийн санг цэгцлэх ажлыг хамтран зохион байгуулах

-Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахтай холбогдуулан гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид гаргахгүй байхад хамтран ажиллах

-Иргэн хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээнд гарч буй хүндрэл чирэгдэлтэй холбоотой асуудалд нэгдсэн ойлголтод хүрч, цаашид давтан гаргахгүй байхад анхаарах

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР