ХАНГИ БООМТОД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ОРОН СУУЦ БАРИГДАЖ АШИГЛАЛТАД ОРЛОО.
2025-06-30

- Орон нутгийн төсвийн 1171,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хатанбулаг сумын Ханги хилийн боомтод Төрийн албан хаагчийн 8 айлын орон сууц баригдаж ашиглалтад орлоо.
- Тус орон сууцны барилгыг “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д боловсруулсан зураг төслийн дагуу “БЭМЭС” ХХК барьж, захиалагчийн техник хяналтыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хэрэгжүүлэн ажиллалаа.
- Орон сууцны барилга ашиглалтад орсноор төвөөс алслагдсан суурьшлын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчид ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна.
Санал асуулга