Нээлттэй ажлын байрны зар

2021-04-07

Ажлын байрны зар

Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын материалын лабораторит дараах ажлын байрыг нээлттэй зарлаж байна.

   Үүнд:

1.Барилгын материалын үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд лабораторийн эрхлэгч

  Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

- Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи

- Барилгын бүтээц эдлэлийн технологи

- Барилгын инженер

2.Барилгын материалын лабораторийн шинжээч  

  Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

- Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи

- Барилгын бүтээц эдлэлийн технологи

- Барилгын инженер

- Химич

- Химийн технологич инженер

Дээрх ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  Ажилласан жил: Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх

  Ур чадвар:

- Багаар ажиллах

- Албан хэрэг хөтлөлт болон баримт бичиг боловсруулах

- Журам заавар, аргачлалыг боловсруулах

- Асуудал дэвшүүлэх

- Харилцааны соёлтой байх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих

- Шударга, бүтээлч, санаачлагатай байх

 

Сонирхсон иргэд Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох албан тушаалтнуудтай доорх дугааруудаар холбоо барих болон dornogovi@gazar.gov.mn цахим хаягаар төрийн албан хаагчийн анкет бөглөж ирүүлнэ үү.                                                   Утас: 99653557, 86099063

 

 

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР