ГАЗРЫН ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2022-11-07

Сайншанд сумын Засаг даргын 2022 оны А/314 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, эрхийн цахим дуудлага худалдаа 2022 оны 12-р сарын 16-ны өдөр дахин зохион байгуулагдана.

Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана. Үүнд:

1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2. Дэнчин төлсөн баримт /Төрийн сан банк 100060029002 тоот дансанд тушаана./

3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл. 5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-/Аймгийн ГХБХБГазарт ирж төлбөрийн даалгавар үүсгүүлнэ./

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn гэсэн сайт, 70523988, 90883390  утсаар лавлана уу.

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР