ДАЛАНЖАРГАЛАН, ХАТАНБУЛАГ СУМДАД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.



Даланжаргалан сумын Засаг даргын 2022 оны А/220, Хатанбулаг сумын Засаг даргын 2022 оны А/202 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2022 оны 12-р сарын 14-нд дахин зохион байгуулагдана. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт-Анхны үнийн 10 хувь /Төрийн сан банк 100060029002 тоот дансанд тушаана./
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-/itax.mn-ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn гэсэн сайт, 70523988 утсаар лавлана уу