АЙРАГ СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.



Айраг сумын Засаг даргын 2022 оны А/171 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2022 оны 12-р сарын 16-нд дахин зохион байгуулагдана.
№ |
Баг |
Төлөвлөлтийн нэгж талбар |
Газрын нэр |
Газрын зориулалт |
Талбайн хэмжээ [m.кв] |
Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ |
Дэнчингийн хэмжээ /төг/ |
1 |
4-р баг |
2875446 |
Сүмийн хашааны хойно |
2117 Автомашины гараж |
35 |
21,000 |
2,100 |
2 |
4-р баг |
2962169 |
Аараг-1 100 |
2111 Худалдаа,нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор |
102 |
61,200 |
6,120 |
Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт /Төрийн сан банк 100060029002 тоот дансанд тушаана./
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-/itax.mn-ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn гэсэн сайт, 70523988, 95060719 утсаар лавлана уу.