ЗАМЫН-ҮҮД СУМАНД ГАЗРЫН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2023-02-17
Замын-Үүд сумын Засаг даргын 2023 оны А/49 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2023 оны 03-р сарын 23-нд зохион байгуулагдана
Цахим дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг  www.mle.mn  сайтаар  дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногын өмнөөс хүлээн авч эхлэн  дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг хүртэл бүртгэнэ. 
 Цахим дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / газрын даамлаас авна /
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060029002 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До. ГХБХБГазар орлого”
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн  сан банк 100061400941  тоот дансанд Газрын даамлаар нэхэмжлэх үүсгүүлж тушаана.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn гэсэн сайт, 91020011 утсаар лавлана уу.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР