Газрын кадастрын зураг хийлгэе

2020-04-13

Нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэгийг газарт бэхлэж тэмдэглэх

   Барилга, Хот байгуулалтын сайдын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 121 дугаар тушаалын 10 заалтад зааснаар геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь “Нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”-ийг хүлээн авснаар тухайн нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэгийг газарт бэхлэж, тэмдэгжүүлнэ. Нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэгийг  газарт бэхэлж, тэмдэглэхдээ дараах баримт материалуудыг үндэслэнэ. Үүнд: 

  • Тухайн шатны Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх тухай захирамж;
  • Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ;
  • Газар эзэмших, ашиглах гэрээ;
  • Баталгаат хэмжээг тогтоосон акт.

Кадастрын зураглалын ажил хийсний дараа хүлээлгэн өгөх материалын нэр

Кадастрын зураглалын ажил гүйцэтгэж дууссаны эцэст доор дурьдсан материалуудыг хүлээлгэж өгнө.

Актаар хүлээлгэж өгөх материалын нэр

Хувь

1

Эдлэн газрын хилийн шугамийн эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн тухай акт

2

2

Кадастрын зураг /Хэвлэмэл байдлаар/

2

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР