БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

         Газрын харилцааны түүхэн хөгжлийн замналыг судалж үзвэл манай аймагт анхны газар зохион байгуулагчаар 1957 онд тэр үеийн хөдөө аж ахуйн техникумын дэргэдэх газар зохион байгуулагчдын түр курсыг төгссөн мэргэжилтэн томилогдож ажиллаж байсан.

        1975 оноос аймгийн Ардын Их Хурлын гүйцэтгэх захиргаанд газар эдэлбэр, хөрс хамгааллын улсын байцаагч ажиллаж, “Газар эдэлбэр”-ийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байжээ.

        Монгол улсын Засгийн газраас аймгуудад Газрын харилцааны алба байгуулах тухай 1995 онд 43-р тогтоолыг гаргасан ба энэхүү тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 1997 оны 213-р захирамжаар Засаг даргын дэргэд газрын харилцааны алба байгуулагдаж Газрын албаны үйл ажиллагааны түүхэн замнал эхэлсэн юм.

        1999 оны 1 дүгээр сард Газрын харилцааны албыг орон нутгийн төсвийн бололцооноос шалтгаалан татан буулгаж аймгийн Засаг даргын Эдийн Засгийн Бодлого Төлөвлөлтийн хэлтэст газрын харилцааны бодлого хариуцсан мэргэжилтнийг томилон ажиллуулснаар өмнөх алба үйл ажиллагаагаа зогсоосон.

         Монгол Улсын Их хурлаас Газрын тухай хуулийг 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлан гаргасан бөгөөд энэхүү хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын 2003 оны 12 тоот захирамж гарч Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2003 оны 77 тоот тушаалын дагуу 6 хүний орон тоотой байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

          Тус аймгийн хэмжээнд газрын харилцааны бодлого, зохицуулалтын асуудал 1992 он хүртэл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд, 1992 онд Аймгийн Засаг даргын тамгын газрын байгаль орчны хэлтэст, 1993 онд Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст, 1995 онд Эдийн засаг, үйлдвэрлэл, Статистикийн хэлтэст, 1996 онд Төлөвлөлт, санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэст, 2000 оны 12-р сар хүртэл Эдийн засаг, бодлого төлөвлөлтийн хэлтэст, 2001-2002 он хүртэл  Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст, 2003 онд Стратеги, төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст, 2006 онд Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчин бодлого зохицуулалтын хэлтэст харьяалагдаж байсан.

        Монгол улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2009 оны 31 дүгээр захирамжаар Дорноговь аймгийн Газрын алба, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалт, барилга захиалагчийн албыг нэгтгэн Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нэртэйгээр байгуулагдаж 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд газрын харилцаа, геодези зураг зүй, барилга хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн талаарх төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж, орон нутгийн удирдлагад мэргэжил арга зүйн бодит дэмжлэг үзүүлж үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж  байна.

       Одоогийн бүтцийн хувьд ГЗБГЗЗГазрын даргын 2023  оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/10 дугаар тушаалын 9 дүгээр хавсралтаар Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга газрын орон тооны хязгаарыг 38, үүнээс төрийн захиргааны 33, төрийн үйлчилгээний 5 албан хаагчтай, тус газрыг 2 хэлтэстэй байхаар зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.

          Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын хамт олон нь үйл ажиллагаа болон гүйцэтгэлийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж ажилласнаар Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрын даргатай байгуулсан гэрээний үр дүнгийн биелэлтээр 2012, 2015 онд нэгдүгээр байр, 2014, онд хоёрдугаар дугаар байр тус тус эзэлсэн бол аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийн зорилт арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр 2015 онд “Хоёрдугаар байр”, 2018 онд “Гуравдугаар байр” тус тус эзэлсэн.

       Барилгын хөгжлийн төвийн захиралтай байгуулсан гэрээний үр дүнгийн биелэлтээр 2015, 2023 онд хоёрдугаар байр эзэлж, шилдэг байгууллагаар шалгарч шагнагдсан.

        Монгол улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2009 оны 31 дүгээр захирамжаар Дорноговь аймгийн Газрын алба, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалт, барилга захиалагчийн албыг нэгтгэн Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар байгуулагдсан бөгөөд тус газар нь 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 

          Манай байгууллага Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймгийн Засаг даргын өмнө хүлээсэн үүргийн дагуу аймгийн хэмжээнд Монгол улсын газрын харилцааны болон барилга, хот байгуулалтын холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг гүйцэтгэж байна.

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР