БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭС
Үндсэн чиг үүрэг:
1.Хот байгуулалт, хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулахад санал өгөх, мөрдүүлэх, сурталчлах, мэдээлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих
2. Аймгийн хэмжээнд хот байгуулалтын кадастрын нэгдсэн системийг байгуулах, ажиллуулах, хот, суурин газарт хот байгуулалтын кадастрыг эрхлэх ажлыг зохион байгуулах
3. Хот байгуулалтын кадастрын үйл ажиллагаа, мэдээллийн сантай холбоотой эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулахад санал өгөх, сурталчлах ажлыг зохион байгуулах.
4. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж, бетон зуурмаг, вакум цонх, бетон эдлэл зэрэг барилгын материалын үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн судалгаа мэдээллийг хийж, мэдээллийн сан үүсгэх, мэргэжлийн зүгээс зөвөлгөө дэмжлэг үзүүлж хамтран ажиллах.
5. Улсын болон орон нутаг хөгжил сангийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажилд үе шатны техник хяналтыг хэрэгжүүлэх.
6. Аймгийн төвийн сумын барилга, тохижилт, инженерийн дэд бүтцийн мэдээллийг маягтын дагуу бүрдүүлж, байгууламжийн мэдээллийг хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд бүрэн оруулах