МЭНДЧИЛГЭЭ

 

       Эрхэм хүндэт Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

   Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь захиргаа, газрын удирдлагын хэлтэс, барилга, хот байгуулалтын хэлтэс гэсэн бүтэцтэйгээр газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан газрыг төлөвлөх, бүртгэх, үнэлэх, төлөв байдал, чанарыг хянах зэрэг газар зохион байгуулалтын цогцолбор үйл ажиллагааг орчин үеийн техник технологийн тусламжтайгаар цахимаар иргэд, олон нийтэд нээлттэй ил тод үйлчилгээг үзүүлэхээс гадна хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын бодлого болон төрийн хяналтыг орон нутагт хэрэгжүүлэх, иргэдийн ая тухтай, эрүүл орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн их үйлсийг хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадвартайгаар гүйцэтгэхэд чиглэн ажиллаж байна.    

     Тус газар нь салбарын хэмжээнд 2025 оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбоотой байгууллагын албан хаагчдын санал санаачилга, бүтээлч сэтгэлгээг өрнүүлэх, мэргэшүүлэх олон талт сургалтын арга барил, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Бид иргэдээ сонсож, шийднэ” өдрийг зохион байгуулж, хариуцсан үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг хэвшүүлэх, зорилтот жилтэй холбоотой нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах зэрэг салбарын хууль, тогтоомж болон цахим системийн үйлчилгээг иргэд олон нийтэд сурталчлах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих бүтээн байгуулалтын ажилд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан гүйцэтгэж байна.   

      Манай байгууллагын зүгээс иргэдэд салбарын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хурдан шуурхай өгөх боломжийг бүрдүүлэх зорилготой ажиллуулж буй цахим хуудсаар зочилж байгаа танд баярлалаа.

 

                                                      ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Л.ОЛЗБАЯР

 

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР