БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
НЭГ. БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХ |
|
Баримт бичгийн нэр |
Тайлбар |
1. Захиалагчийн хүсэлт /БТХууль 28.2-р зүйл/ |
а) Иргэн: Иргэний өргөдөл болон иргэний үнэмлэхний хуулбарын хамт. б) Хуулийн итгээд: Албан бичиг болон захилагч байгуулагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт ирүүлэх. |
2. Барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцлийг баталгаажуулсан шийдвэр |
а) Газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар, б) Батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн хуулбар. в) Хангагч байгууллагуудаас авсан техникийн нөхцлийн хуулбар./Хугацаа хүчин төгөлдөр байх/ |
3.1. барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт; /БТХууль 28.2.2-р зүйл/ |
Зураг төсөл хийх эрх бүхий байгууллагаар хийлгэсэн ажлын зураг, магадлалын ерөнхий дүгнэлт түүний хавсралт, инженер геологийн судалгааны дүгнэлтийн хамт, |
3.2. Мэдээллийн санд оруулсан барилгын тэг тэнхлэгийг газарт шилжүүлсэн акт/НИТХ-ын 2014 оны 5/14 журам 6.4.2, 6.5, 6.6, 6.7-р заалт/ |
Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн мэдээллийн санд оруулсан барилгын тэг тэнхлэгийг газарт шилжүүлсэн актын эх хувь. Тэг тэнхлэг мэдээлэлийн санд шинээр оруулах тохиолдолд холбогдох нэмэлт материалуудыг бүрдүүлэн хүсэлтийн хамт хавсарган илгээх. |
4. Зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /БТХууль 28.2.3-р зүйл/, /БХТ20.2-р зүйл/ 16-аас дээш давхар барилгын хувьд тухайлсан тусгай зөвшөөрлийг шаардана. |
Зураг төсөл зохиогч байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар |
5. Байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан. /БТХууль 28.2.4-р зүйл/ |
а) 1 мвт хүртэл хүчин чадал бүхий эрчим хүчний станц, б) 35 кв хүртэл хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам в) тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд дамжуулах дулааны шугам г) орон нутгийн чанартай зам, холбоо д) шатахуун түгээх станц е) 50 хүртэл болон 50-иас дээш ор хоногийн хүчин чадалтай зочид буудал, амралт, сувилал, бусад үйлчилгээний газар ё) аялал, жуулчлал эрхлэх з) 10000-аас дээш хүн амтай төв, суурин газрын усан хангамж, цэвэрлэх байгууламж, хог хаягдлын нэгдсэн цэг |
6. Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах /БТХууль 28.2.4-р зүйл/ |
Барилгын үйл ажиллагаанд оролцогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлыг даатгуулна. Барилгын тухай хуулийн 8.3-т “Энэ хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна.” гэж заасны дагуу мөн хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна. Мөн хуулийн 8.4. Барилгын ажлын гүйцэтгэгч тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг амь насны даатгалд хамруулна. Байгууллагын хариуцлагын даатгалд хамрагдаж болно. |
7. Барилгын ажил гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрөл /БТХууль 28.3-р зүйл/, /БХТ20.2-р зүйл/ 16-аас дээш давхар барилгын хувьд тухайлсан тусгай зөвшөөрлийг шаардана. |
Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх/ |
8. Барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө /БТХууль 28.4-р зүйл/ |
Барилгын захиалагч, гүйцэтгэгч хамтран гаргасан ажил гүйцэтгэх календарчилсан график төлөвлөгөө, талбай зохион байгуулалтын зургийг баталгаажуулж ирүүлэх |
9. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт |
БАЗГэрчилгээ гарсны дараа төлөх/ |
Зөвлөмж: 1.Барилгын тухай хуулийн 30.1 /Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно/ 2.Барилгын тухай хуулийн 26.2./Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна/ гэж заасны дагуу дээрх материалыг дахин бүрдүүлж зөвшөөрлийг шинээр авна. 3.Барилгын тухай хуулийн 30.2./Барилгын ажил энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана/ гэж заасан тул ажил дуусах хугацааг сайтар бодолцож календарчилсан графикаа батлах нь зүйтэй |
|
ХОЁР. БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХ |
|
1.Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт |
Захиалагчаас урьд олгосон зөвшөөрлийн хүрээнд барилгын ямар үе шатны ажил хийсэн /фото зураг хавсаргах/, мөн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа сунгуулах тухай дурдсан өргөдөл, албан бичиг ирүүлэх |
2.Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар |
Урьд нь олгосон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар. /МХЕГ, НМХГ, БХБЯ-аас олгосон зөвшөөрөл бол эх хувь/. |
3.Барилгын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө, (эсвэл календарчилсан график) |
Барилгын дуусаагүй ажлыг гүйцэтгэх хугацааг тодорхой тусгасан төлөвлөгөө (календарчилсан график) эх хувь. |
4.Барилгын зураг төсөл зохиогч, гүйцэтгэгчийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар |
Барилгын зураг төсөл зохиогч, ерөнхий гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх/ |
5.Тэмдэгтийн хураамж төлсөн баримт |
Захиалагч байгууллага нь 15.000₮-ийг Хот байгуулалт, хөгжлийн газрын Төрийн сан 100200051054 дугаар дансанд тушаасан байна. /БАЗГэрчилгээ гарсны дараа төлөх/ |
Зөвлөмж: 1.Барилгын тухай хуулийн 30.1 /Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно/ 2.Барилгын тухай хуулийн 26.2./Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна./ Гэж зааснаар дээрх материалыг дахин бүрдүүлж зөвшөөрлийг шинээр авна. 3.Барилгын тухай хуулийн 30.2./Барилгын ажил энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана./ гэж заасан тул ажил дуусах хугацааг сайтар бодолцож календарчилсан графикаа батлах нь зүйтэй |
|
ГУРАВ. БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРӨЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ |
|
1.Барилгын ажлын зөвшөөрлийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлт |
Захиалагчийн өргөдөл, албан бичиг |
2.Барилгын ажил гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрөл |
Барилгын ажил гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийн хуулбар |
3.Барилгын ажил гүйцэтгэгч байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсан тухай шийдвэр |
Барилгын ажил гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан тухай баримт бичгийн эх хувь. |
4.Зураг төсөлд орсон томоохон өөрчлөлттэй холбоотой баримт бичиг |
Барилгын зориулалт өөрчлөгдснөөр батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрчлөлт оруулсан баримт бичгийн эх хувь. Жич: Барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт ороогүй байх. |
5.Тэмдэгтийн хураамж төлсөн баримт |
Захиалагч байгууллага нь 15.000₮-ийг Хот байгуулалт, хөгжлийн газрын Төрийн сан 100200051054 дугаар дансанд тушаасан байна. /БАЗГэрчилгээ гарсны дараа төлөх/ |
Зөвлөмж: Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 2.13 ”Захиалагч барилгын ажлын явцад дараах өөрчлөлт гарсан тохиолдолд Барилгын тухай хууль болон энэхүү дүрэмд заасны дагуу зохих арга хэмжээг авч, зөвшөөрөл олгосон байгууллагад тухай бүрт нь мэдэгдэнэ” гэж заасны дагуу дараах өөрчлөлт орсон бол Зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулна. Үүнд: -Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд заасан мэдээлэлд өөрчлөлт орох; -Гүйцэтгэгч, захиалагч болон зохиогчийн хяналт хэрэгжүүлэх байгууллага өөрчлөгдөх; -Гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах -Зураг төсөлд томоохон өөрчлөлт орох -Дуусаагүй барилга, байгууламжийг хамгааолалтын горимт оруулах болон уг хугацаа дуусгавар болох зэрэг |
|
ДӨРӨВ. БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ БУУЛГАХ АЖЛЫН ЗӨВШӨӨРӨЛ АВАХ |
|
1.Захиалагчийн хүсэлт |
Захиалагчийн өргөдөл, албан бичиг /иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ |
2.Барилга байгууламжийг буулгах шийдвэр |
Барилгыг буулгах шийдвэр /Зөвхөн төрийн өмчийн барилгад шаардана/ |
3.Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах |
Барилгын үйл ажиллагаанд оролцогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлыг даатгуулна. Барилгын тухай хуулийн 8.3-т “Энэ хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна.” гэж заасны дагуу мөн хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна. Мөн хуулийн 8.4. Барилгын ажлын гүйцэтгэгч тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг амь насны даатгалд хамруулна.Байгууллагын хариуцлагын даатгалд хамрагдаж болно. |
4.Гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрөл |
Буулгалтын ажил гүйцэтгэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх/ |
5.Барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө |
Барилгын захиалагч, гүйцэтгэгч, хамтран гаргасан төлөвлөгөө, талбай зохион байгуулалтын зураг. Барилга үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06 “Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм” БД20-101-12-ийг мөрдлөг болгон боловсруулна. |
6.Хог хаягдалын гэрээний хуулбар |
Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 48 дугаар тушаалын хавсралтын 4.2 дахь /Барилгын хог хаягдал тээвэрлэх зөвшөөрөлтэй этгээд /тээвэрлэгч/ холбогдох хууль тогтоомжид нийцсэн тээвэрлэлтийн гэрээг барилгын хог хаягдлыг үүсгэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулж тээвэрлэлтийг гүйцэтгэнэ./ |
|
|
Зөвлөмж: Барилга байгууламжийн угсралт, буулгалтын ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажлын талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төслийг үндэслэн гүйцэтгэнэ. |
|
Зөвлөмж: 1.Барилгын тухай хуулийн 30.1 /Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно./ 2.Барилгын тухай хуулийн 26.2./Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна./ Гэж зааснаар дээрх материалыг дахин бүрдүүлж зөвшөөрлийг шинээр авна. 3.Барилгын тухай хуулийн 30.2./Барилгын ажил энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана/ гэж заасан тул ажил дуусах хугацааг сайтар бодолцож календарчилсан графикаа батлах нь зүйтэй |