ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН ТАЛААР

Газар өмчлөлийн тодорхойлолт

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг. иргэнд газар өмчлүүлэх гэнэ.

Газар өмчлөлийн давуу тал

Өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах;

Иргэнд өмчлүүлэх газрын зориулалт

  • гэр бүлийн хэрэгцээний;
  • аж ахуйн зориулалтаар.

Иргэнд төрөөс нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хугацаа

          2028 оны 05-р сарын 01-ны өдрийг хүртэл

Иргэнд өмчлүүлэх газар

Иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараахь газрыг өмчлүүлнэ:

  • хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт;
  • Иргэнд газар тариалангийн зориулалтаар дараахь газрыг өмчлүүлнэ:
  • тариалангийн талбай болон атаршсан газарт.

Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ

Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран дор дурдсан хэмжээтэй байна:

Иргэнд өмчлүүлэх газрын

байршил

хэмжээ /га/

1

Нийслэлд

0.07 хүртэл га

2

Аймгийн төвд

0.35 хүртэл га

3

Сумын төв, тосгонд

0.5 хүртэл га

4

Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/

0.07 хүртэл га

 

Иргэнд өмчлөх эрх ямар тохиолдолд дуусгавар болох вэ?

“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 31.1-т заасны дагуу өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр, газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар, газар өмчлөгч иргэн Монгол улсын харъяатаас гарсанаар, хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр тус тус дуусгавар болно.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР