Газрын харилцаа

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭС

Үндсэн чиг үүрэг:

1. Газар, байгалийн нөхцөл, нөөц, нийгэм, эдийн засгийн суурь судалгааны мэдээлэлд үндэслэн газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ, газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг боловсруулах, түүнд нийцүүлэн газар ашиглалтыг оновчтой төлөвлөх;

2. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг газар, байгалийн нөхцөл, нөөцөд үндэслэсэн газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар нэгтгэн төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;

3. Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн нэгтгэн төлөвлөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

4. Сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн нэгтгэн төлөвлөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

5. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн төлөвлөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

6. Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн санг байгуулах, газар зохион байгуулалтын ажлыг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах, иргэд, олон нийтэд нээлттэй мэдээллээр үйлчлэх цахим системийг боловсруулж, байнгын ажиллагааг хангах;

7. Бусад салбарын бодлого, шийдвэр, төлөвлөгөө, төсөл арга хэмжээг байрлалд суурилсан байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган уялдуулах, нэгдсэн төлөвлөлтөөр хангах ажлыг зохион байгуулах;

8. Улсын хэмжээнд нийгэм, эдийн засгийн мэдээллийг холбогдох байгууллагатай хамтран тоон хэлбэрээр бүрдүүлэх, шинэчлэх ажлыг зохион байгуулах;

9. Газрын нэгдмэл сангийн нэг ангиллаас нөгөө ангилалд шилжүүлэх ажлын үндэслэлийг боловсруулах, газар зохион байгуулалтын төлөвлөлтөөр дамжуулан хэрэгжүүлэх;

10. Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэд, олон нийтийн оролцоог хангах, санал санаачлагыг тусгах ажлыг зохион байгуулах;

11. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн мэдээллийн санг эрхлэх, хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах;

12. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг геологи, хүрээлэн буй орчны нөхцөл, нөөцийг үндэслэн бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах, тэдгээртэй уялдуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

13. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх талаархи төрийн нэгдсэн бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, бүх шатны Засаг даргыг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах;

14. Улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээ, заагийн талаарх аймаг, нийслэлээс ирүүлсэн саналыг нэгтгэн бүртгэх, зохих төлөвлөгөө, шийдвэртэй уялдаж байгаа эсэхэд хяналт тавих.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР