ГАЗАР ӨМЧЛӨЛ

ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТАЙЛАН / МАЯГТ ГТ-2/

            Аймгийн хэмжээнд 2020 онд нийт 760333,86 га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон байна. Үүнээс: 3184,88 га-г өмчилж, 596409,16 га-г эзэмшиж, 0,67 га- г бусдын эзэмшиж буй газрыг ашиглаж, 160739,15 га газрыг ашиглаж байна.

Тайлант оны газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн нийт талбайг 2019 оны дүнтэй харьцуулахад 7165,11 га-аар өссөн байна. Газрын эрхийн төрлөөр нь урьд оны дүнтэй харьцуулбал иргэний өмчлөлийн газар10,33 га-аар нэмэгдсэн ба иргэн, хуулийн этгээдийн эзэмшилийн газар 5016,41 га-аар, иргэн, хуулийн этгээдийн ашиглаж буй газар 2138,36 га-аар тус тус нэмэгдсэн байна.

Тариалангийн талбайн зориулалтаар олгосон 10 га, Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газарт олгосон 14,92 га, Хот тосгон бусад суурины газрын Барилга байгууламжийн дэвсгэр газарт олгосон 0,07 га, Уурхайн газарт олгосон 5814,98 га, Зам шугам, сүлжээний газрын Авто замын газарт олгогдсон 67,69 га, Шугам сүлжээний газарт олгосон 63,80 га газрыг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-дэх заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дах заалтыг зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших гэрээгээ цуцлуулах тухай хүсэлт гаргасны дагуу тухайн шатны Засаг даргын захирамжаар дуусгавар болгосон.

Харин хот тосгон, бусад суурины газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан 0,16 га газрын зориулалтыг худалдаа бүх төрлийн үйлчилгээ болгон өөрчилсөн тул газрыг нь Барилга, байгууламжийн дэвсгэр газарт шилжүүлсэн. Мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр тухай шатны Засаг даргын захирамжаар хүчингүй 3,56 га газрыг барилга байгууламжийн дэвсгэр газраас, 0,27 га газрыг үйлдвэрийн газраас тус тус нийтийн эдэлбэрийн газарт шилжүүлсэн.

Монгол улсын иргэн аж, ахуйн нэгж, байгууллага / га-аар/

Газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангиллаар авч үзвэл хөдөө аж ахуйн газарт 7111,3 га, хот, тосгон, бусад суурин газарт 172961,9 га, зам, шугам сүлжээний газарт 62695,9 га, ойн сан бүхий газарт 158515,6  га, усан сан бүхий газарт 27766 га, улсын тусгай хэрэгцээний газарт 331283,1 га газар газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд олгосон байна.

 

 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ГАЗРЫН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТАЙЛАН / МАЯГТ ГТ-3/

Аймгийн хэмжээнд нийт 35614 газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч байгаа нь өмнөх оныхоос 1095-аар өссөн байна.

Тайлант онд газар өмчлөгч 20036, эзэмшигч 15314, бусдын эзэмшил газрыг ашиглагч 2, ашиглагч 260 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.

 
 


Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага / тоогоор/

 

Аймаг болон сумын Засаг даргын захирамжаар тариалангийн талбай, өвөлжөө хаваржаа, худалдаа үйлчилгээ орон сууц, албан контор, ашигт малтмал олборлох талбай, ажилчдын кемп, гэр бүлийн хэрэгцээ, эрчим хүч дамжуулах шугам, станцын зориулалтаар нийт 60 иргэн, 21 аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, ашиглуулсан газрыг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-дэх заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дах заалтыг зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших гэрээгээ цуцлуулах тухай хүсэлт гаргасны дагуу тухайн шатны Засаг даргын захирамжаар дуусгавар болгосон.

 

 
 


Нийт газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдыг газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангиллаар үзүүлбэл хөдөө аж ахуйн газарт 5710, хот, тосгон, бусад суурины газарт 29393, зам, шугам сүлжээний газарт 462, ойн сан бүхий газарт 12 , усан сан бүхий газарт 3, улсын тусгай хэрэгцээний газарт 34 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар өмчилж, эзэмшиж, ашиглаж байна.

 

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР