ТАНИЛЦУУЛГА

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИ

           ТАНИЛЦУУЛГА

Тус газрын Барилгын материалын лаборатори нь 2014 оны 10 дугаар сараас лабораторийн эрхлэгч, шинжээч гэсэн 2 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй барилга байгууламжийн ажилд хэрэглэгдэх барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүний чанарт тавих лабораторийн хяналтыг хэрэгжүүлэн барилгын чанар, аюулгүй байдлыг хангах, улмаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд тавих хяналт шалгалтын ажлын үр дүнг бие даасан, хараат бус сорилт шинжилгээний үр дүнгээр ханган ажиллаж байна.

 

ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХАМРАХ ХҮРЭЭ

Тус лаборатори нь орчин үеийн дэвшилтэт багаж, тоног төхөөрөмжөөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын дагуу Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод заагдсан дараах барилгын материал, хийц эдлэхүүнд сорилт шинжилгээг стандартын дагуу гүйцэтгэж байна. Үүнд:

 

д/д

Дээжийн нэр, төрөл

Шинжилгээнд шаардлагатай дээжийн хэмжээ

Нийт үнэ

1

Элс

30 кг

58560

2

Хайрга, дайрга

30 кг

72240

3

Автоклавын бус сийрмэг бетон гулдмай

1 ш

64800

4

Автоклавын хийт бетон гулдмай

1 ш

64800

5

Бетон шоо

10х10 см

3 ш

8640

15х15 см

3 ш

11520

6

Керамик тоосго

Нүхтэй

15 ш

61560

Өнгөлгөөний

61560

Цул

59760

7

Хөөсөн полистрол хавтан

100х100 см

20000

8

Явган зам, талбайн хавтан

15 ш

36240

9 Цемент 20 кг 61560

 

 Эдгээрээс гадна цементийн шинжилгээг 2020 оноос туршилтын журмаар шинжилж эхлээд байна.

 

ЧАНАРЫН ХЯНАЛТ


1. Дотоод хяналт: давтан шинжилгээ

  1. Гадаад хяналт:   лаборатори хоорондын харьцуулалт

 

       

        ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШАЛГАЛТ ТОХИРУУЛГА

        Лабораторийн багаж, тоног төхөөрөмжүүдийн ээлжит шалгалт тохируулгыг
Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газар болон “Эталон хэмжүүр” ХХК-иудтай хамтран жил бүр төлөвлөгөөт хугацаанд нь гүйцэтгүүлж байна.

        

         ХОЛБОО БАРИХ

Дорноговь аймаг. Сайншанд сум. 3-р баг. ГХБХБГ-ын байр. 70523978, 70523968

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР