САЙНШАНД СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА 2023.07.26-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2023-06-19

Сайншанд сумын Засаг даргын 2023 оны А/189 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа 2023 оны 07-р сарын 26-нд зохион байгуулагдана.
 Цахим дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг www.mle.mn сайтаар дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногын өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг хүртэл бүртгэнэ.
 Цахим дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд: 
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт 
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 
3. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До.Газрын дуудлага худалдааны орлого” 
4. Дуудлага худалдаанд иргэн, ААН-г төлөөлж оролцох тохиолдолд тухайн  нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;  
5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn гэсэн сайт, 90883390, 99404545 утсаар лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР