СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

2023-10-10

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа battuya@dornogovi.gov.mn цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

• төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

• зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;

• зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

• Төрийн албан хаагчийн анкет;

• Иргэний үнэмлэхийн хуулбар;

• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

• Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;

• Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;

• Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;

• Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;

• Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

• Хугацаа: 2023 оны 10 сарын 10-ны 9:00 цагаас 2023 оны 10 сарын 14-ний өдрийн 17.00 цаг хүртэл

• Хүлээн авах хаяг: battuya@dornogovi.gov.mn цахим шуудангаар

• Холбоо барих утас: 99994957

ШИЛЖИН АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ
Байгууллагын нэр Албан тушаалын нэр Албан тушаалын зэрэглэл Ажлын байрны тоо Албан тушаалд тавигдах тусгай шаардлага
Боловсрол Мэргэжил Мэргэшил /МУ-ын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 90 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/ Туршлага /МУ-ын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/
ДЭС ТҮШМЭЛИЙН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛ
1 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 1 Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. Мэдээлэл харилцаа холбооны технологи /0611, 0612, 063/ Төрийн албанд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх. Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.  
2 Инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 1 Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. Архитектур, хот төлөвлөлт /073102, 073103/, иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж /0732/, Цахилгаан, эрчим хүч /071302, 071303, 071304, 071305/, Халаалт, агаар сэргэлтийн инженер, ус хангамж, ариутгах татуургын инженер Төрийн албанд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх. Туслах түшмэлийн албан тушаалд  ажилласан бол давуу тал болно.  
3 Барилгын материалын үйлдвэрлэл, лабораторын асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 1 Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/, Үйлдвэрлэл боловсруулалт /072/, Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, барилгын бүтэц эдлэлийн технологич Төрийн албанд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх. Туслах түшмэлийн албан тушаалд  ажилласан бол давуу тал болно.  
4 Сумдын газрын даамал /Алтанширээ, Эрдэнэ, Өргөн, Хатанбулаг, Мандах, Замын-Үүд, сумдууд/ ТЗ-9 6 Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. Газар зохион байгуулалт /менежмент, төлөвлөлт/, Газрын кадастр /үнэлгээ/, Экологи, Байгаль орчны ашиглалт, үнэлгээ, Агрономи, Геодези, Архитектур, хот төлөвлөлт, Дэлхий судлал, Хүрээлэн буй орчин, Байгаль орчин Төрийн албанд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх. Туслах түшмэлийн албан тушаалд  ажилласан бол давуу тал болно.  
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР