ДОРНОГОВЬ АЙМАГТ ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН ТОДРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

2023-11-23

Аймгийн хэмжээнд Газар зүйн нэрийн тодруулалт хийх, мэдээллийн бүрдүүлэх ажлын даалгавар, төсөв, төслийг боловсруулж ГЗБГЗЗГ-т хүргүүлж батлуулсан ба уг ажлын дагуу сумдад газар зүйн нэрийн тодруулалт хийхээр 2023 оны орон нутгийн хөгжлийн санд 237 сая төгргөгийг тусгуулж,  ажлын тендерийг зарлан, гүйцэтгэгчээр  газрын мэргэжлийн байгууллага болох “Тэгш хэм групп” ХХК шалгарч ажлаа 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр эхлүүлсэн.

Одоогийн байдлаар газар зүйн нэрийн суурин судалгааны ажил, хээрийн хэмжилт тодруулалт, материал боловсруулалт, газар зүйн нэрүүдийг солбицолжуулах, газар зүйн нэрийн мэдээллийн сан үүсгэх, сумын газар зүйн нэрийн зураг зохиох зэрэг ажлуудыг хийж дуусгасан ба ажлын явц 90 хувьтай явагдаж байна.

 Цаашид нийт ажлын үр дүнг сум, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн саналыг авч тайланд нэгтгэн хүлээлгэн өгөх үе шатны ажлууд үлдсэн ба энэ оны 12 дугаар сард багтаан хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР