ГЭРЭЭ ДҮГНЭХ АЖЛЫГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024-04-09

Газрын тухай хуулийн 34.8-д зааснаар газар эзэмших, ашиглах гэрээг талууд жил бүр дүгнэхээр заасан ба аймгийн хэмжээнд гэрээ дүгнэх ажлыг 2024 оны 04-р сарын 01-нээс 05-р сарын 30 хүртэл 2 сарын хугацаанд зохион байгуулах тул газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд нь дараах баримтыг бүрдүүлэн холбогдох сумын газрын даамал болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандана гэрээгээ дүгнүүлнэ үү. Үүнд:

1. Газар эзэмших, ашиглах гэрчилгээний хуулбар

2. Газрын төлсөн баримт /өмнөх он болон 2024 оны 1, 2-р улирлын төлбөр төлөгдсөн байх, дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно./

3. Газар дээрээ үйл ажиллагаа явуулж буй болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буй байдлын нотлох баримт /фото зураг зэрэг болно. 70523988

Заасан хугацаанд гэрээгээ дүгнүүлээгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР