САЙНШАНД СУМЫН БҮХ БАГИЙГ "ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ"-ТЭЙ БОЛГОХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2019-05-26

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт “Сум суурин газруудын хүн амын төвлөрөлд тулгуурлан сум бүрийн онцлогт тохирсон хөгжлийн загварыг боловсруулан олон нийтийн үйлчилгээний барилга байгууламжийг төр, хувийн хэвшлийн хөрөнгөөр үе шаттай барихыг дэмжинэ” зорилтын хүрээнд Сайншанд сумын 7-н багийг "Иргэдийн хөгжлийн төв"-тэй болгох ажил үе шаттайгаар хийгдэж байна. 
Өнгөрсөн 2017, 2018 онуудад Сайншанд сумын 1, 2, 6, 7-р багийн “Иргэдийн хөгжлийн төв” ашиглалтад орсон бол 2019 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сумын 3-р багийн “Иргэдийн хөгжлийн төв”-ийг “Энержи парагон” ХХК, сумын 5-р багийн “Иргэдийн хөгжлийн төв”-ийг “Өгөөмөрөн шанд” ХХК тус тус гүйцэтгэгчээр шалгаран барилгын ажлыг эхлүүлээд байна.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР