Дорноговь аймгийн барилгын салбарын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 6-р сарын 17-ны өдөр зохион байгууллаа

2019-06-17

Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГазар болон Газрын хариоцаа, барилга хот байгуулалтын газар хамтран зохион байгуулсан ба тус зөвлөгөөнд Дорноговь аймгийн 21 аж ахуйн нэгж, байгууллагын 30 гаруй инженер техникийн ажилтнууд оролцлоо.

Тус зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нээж үг хэлэн орон нутгийн барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн  дарга Ч.Түвшинтөр, ГХБХБ-ын Барилга хот байгуулалтын дарга Ц.Баярмаа, болон холбогдох мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Бямбатуяа, Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн П.Уянга, "ТОБЕМ"ХХК-ийн захирал, зөвлөх инженер П.Төрбат нар оролцож, хөтөлбөрийн дагуу мэдээ мэдээллийг өгч ажиллалаа.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР