ДАЛАНЖАРГАЛАН СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ТАНХИМЫН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2020-02-07

Даланжаргалан сумын  Засаг даргын 2020 оны А/43 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах  эрхийн дуудлага худалдаа 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт  Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газарт танхимын хэлбэрээр явагдана.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн  Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авна.
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1.    Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг бөглөж www.mle.mn энэ хаягаар орж бүртгүүлнэ./
2.    Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.    Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000961 тоот дансанд тушаана./
4.    Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5.    Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6.    Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн  сан банк  100060300941  тоот дансанд тушаана.
Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болно.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт, 99489092  утсаар болон Даланжаргалан сумын ЗДТГазар болон аймгийн ГХБХБГазраас  ирж  лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР