ХАТАНБУЛАГ СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2020-04-01

Хатанбулаг сумын Засаг даргын 2020 оны А/29 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилд газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа зохион байгуулагдах өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 15 цаг 00 минут 00 секундэд хүртэл цахим хэлбэрээр явагдана. 

Газрын байршил

Зориулалт

Талбай /га/

Төлөвлөлтийн нэгж талбарын дугаар

Дуудлага худалдааны анхны үнэ

Дуудлага худалдааны дэнчин

Газар эзэмших хугацаа

Зохион байгуулагдах хугацаа

1

3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Их говь энержи” ХХК-ийн ачилт буулгалтын талбайн урд талд

Ачилт буулгалтын талбай

8.031

1398011

48 186 000

4 818 600

15 жил

2020.05.05

2

3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Их говь энержи” ХХК-ийн ачилт буулгалтын талбайн урд талд

Ачилт буулгалтын талбай

4.56

1398013

27 360 000

2 736 000

15 жил

2020.05.05

3

3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Их говь энержи” ХХК-ийн ачилт буулгалтын талбайн урд талд

Ачилт буулгалтын талбай

4.366

1398009

26 196 000

2 619 600

15 жил

2020.05.05

4

3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хурд групп” ХХК-ийн ачилт буулгалтын талбайн урд

Ачилт буулгалтын талбай

50

1398629

300 000 000

30 000 000

15 жил

2020.05.05

5

3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Мон лаа” ХХК-ийн ачилт буулгалтын талбайн хойд талд

Нүүрс угаах үйлдвэрлэл

30

1398005

96 000 000

9 600 000

15 жил

2020.05.05

6

2 дугаар багийн нутаг дэвсгэрт Цавчирын худгийн баруун урд

Худалдаа үйлчилгээ

7.77

1397975

46 620 000

4 662 000

15 жил

2020.05.05

 

Газар эзэмшүүлэх дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай дээр журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн цахим хэлбэрээр www.mle.mn хаягаар хүлээн авна.

Дуудлага худалдааны бүртгэл дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаагдана.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / www.mle.mn энэ хаягаар орж бүртгүүлнэ./

2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3. Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү байх ба төрийн сан банкны 100060000961 тоот дансанд байршуулна.

4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.

6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн сан банк 100061000941/ тоот дансанд тушаана.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт 88013453, 70523988 утсаар болон Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт ирж лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР