ӨРГӨН СУМАНД ГАЗРЫН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2020-04-07

Өргөн сумын Засаг Даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/36 дугаар захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газар эзэмших эрхийн дахин дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших эрхийн дахин дуудлага худалдаа 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр www.mle.mn /Газрын цахим бирж/-ээр цахимаар нээлттэй явагдана.

Багийн нэр

Байршил

Газрын хэмжээ /га/

Зориулалт

Газрын дуудлага худалдааны анхны үнэ /мян.төг/

Дэнчин /мян.төг/

1

Сүмийн булаг

Өргөн Сайншанд 2-ийн сумын хилийн зааг дээр

0.5

Худалдаа үйлчилгээ

3000.0

300.0

2

Сүмийн булаг

Өргөн Сайншанд 2-ийн сумын хилийн зааг дээр

0.5

Худалдаа үйлчилгээ

3000.0

 

300.0

 

 

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулна.

Газар эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн  цахим хэлбэрээр www.mle.mn  хаягаар хүлээн авна.

Дуудлага худалдаанд оролцогч оролцох хүсэлтдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 1, 2 дугаар хавсралт маягт/-ын дагуу үнэн зөв гаргах.
  2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Дэнчин төлсөн баримт / Дэнчин дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба дэнчинг аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хувьчлалын орлогын Төрийн сан банкны 100060000961 тоот дансанд байршуулна/

Жич: Оролцогч нэр, регистрийн дугаараа зөв бичнэ үү.

4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

5.  Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.

6. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг төлсөн байна. Иргэн, ААН-12500 төгрөгийг Төрийн сан банкны 100060700941 тоот дансанд тушаана

7. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд энэ журмын дээрх материалыг бүрдүүлж, www.mle.mn/Газрын цахим бирж/ цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана;

Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн сумын Газрын даамал дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 94662260 дугаар утсаар лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР